Цэс

2017-2018 оны хичээлийн жилийн статистик мэдээ.

2017-10-26 - Мэдээ, мэдээлэл

Ерөнхий танилцуулга хүүхдийн тоо

 

Чойбалсан сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль нь 2017 – 2018 оны хичээлийн жилд 42 багш, ажилтан үндсэн багш 19, /Заах аргач зэрэгтэй 9 багш/ удирдах ажилтан 4, НТБоловсролын арга зүйч 1 туслах ажилчин 19 байна. 365 сурагчтай, 14 бүлэг, 2 ээлжээр хичээллэж байгаагаас бага боловсрол эзэмшигч 208, суурь боловсрол эзэмшигч 98, ахлах боловсрол эзэмшигч 59 байна. Мөн дотуур байрандаа 35 сурагч амьдарч байна.

 

Эрхэм зорилго:

Хүүхдээ дээдэлж, багшаа чадваржуулан боловсролын хөгжлийн чиг хандлагад нийцүүлж, суралцан хөгжиж байгаа хамт олон болоход оршино.

Хамран сургалтын цэвэр хувийн жин 67,8%-тай байгааг сум орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийн нэмэгдүүлэх арга замыг бий болгох үүднээс төгсөгчдийг сургалтын тэтгэлгээр урамшуулах хөтөлбөр боловсруулсан. Мөн ажлын байрыг нэмэгдүүлэх арга замыг хайж байна. Харин тойргийн хамран сургалт 100%-д хүрсэн. Сүүлийн 5 жилд сургууль завсардалт гараагүй. Анги улирсан 1 сурагч байна. Тухайн сурагч нь эмчийн магадлагаагаар оюуны хомсдолгүй хэдий ч биеэ авч явах чадвар муутай, бие даан суралцдаггүй, сурлагаар хоцрогдсон сурагч.

 

Сургалтын үйл ажиллагаа

2017 оны улсын шалгалтыг сайдын тушаалд зааснаар хуваарийн дагуу зохион байгуулж, тайлан мэдээг холбогдох газарт хүргэлээ. 2016 – 2017 оны хичээлийн жилд бага боловсрол өдрөөр 31, дүйцсэн хөтөлбөрөөр 2, суурь боловсролыг өдрөөр 42, ахлах боловсролыг 28 сурагч төгсөх байснаас бага боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр төгсөх 2 сурагчийн 1 нь улсын шалгалтандаа оролцоогүй ба төгсөгчдийн 99% нь шалгалтандаа хамрагдаж 100% боловсролын төвшингөө төгсөн дараагийн шатны боловсрол эзэмшихээр болсон. Ахиц амжилтын хувьд өмнөх жилийнхтэй харьцуулсан нэгдсэн дүгнэлтийг гаргавал бага боловсрол амжилт өдрөөр 96,9% – 100% болж 3,1%-аар, чанар 28,4%-32,3% болж 3,9%-аар, суурь боловсролын чанар 32,1%-35,2% болж 3,1%-аар, ахлах боловсрол амжилт 96%-100% болж 4%-аар ахисан боловч ахлах ангийн чанар 33,3%-28,6% болж 4,7% болж буурсан үзүүлэлттэй байна. 2017 -2018 оны хичээлийн жилд бага боловсрол өдрөөр 38, дүйцсэн хөтөлбөрөөр 1, суурь боловсролыг өдрөөр 23, ахлах боловсролыг 21 сурагч төгсөх ба эчнээ хөтөлбөрөөр 13 сурагч бүрэн дунд боловсрол эзэмшинэ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн